1 Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу—Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.
2 Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч Нэгэн байв.
3 Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ.
4 Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв.
5 Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийн өмнө асаж байв.