1 Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь—Ирэгтүн гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.
2 Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.
3 Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь—Ирэгтүн гэж хэлэхийг би сонслоо.
4 Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.