Илчлэлт 7:1-6 АБ2004

1 Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав.

2 Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран—

3 Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.

4 Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.

5 Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бөгөөдРеубений овгоос арван хоёр мянга,Гадын овгоос арван хоёр мянга,

6 Ашерын овгоос арван хоёр мянга,Нафталийн овгоос арван хоёр мянга,Манассегийн овгоос арван хоёр мянга,