Илчлэлт 8:4-10 АБ2004

4 Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.

5 Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.

6 Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв.

7 Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

8 Хоёр дахь тэнгэр элч бүрээгээ таттал, галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,

9 тэнгис доторх амьтай амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөв.

10 Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ.