Илчлэлт 8:6-12 АБ2004

6 Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв.

7 Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

8 Хоёр дахь тэнгэр элч бүрээгээ таттал, галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж,

9 тэнгис доторх амьтай амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөв.

10 Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ.

11 Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.

12 Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.