1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.
2 Аяа, тэнгэр минь, сонсогтун.Газар минь, чих тавигтун.ЭЗЭН айлдаж байна.“Миний өсгөж,торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.
3 Шар өөрийн эзнээ таньдаг.Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.Харин Израиль мэддэггүй.Миний хүмүүс ойлгодоггүй”.
4 Ээ халаг,нүгэлт үндэстэн,гэмд дарагдсан ард түмэн,хорлогчдын үр удам,ялзарсан хөвгүүд.Тэд ЭЗЭНийг орхилоо.Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,Түүнээс гэдрэг эргэлээ.
5 Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?Толгой нь бүхэлдээ өвчтэй,зүрх нь бүхэлдээ ядруу байна.
6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.Шахаагүй, боогоогүй,тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.