Исаиа 20 АБ2004

1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд,

2 ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед—Явж биеэсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.

3 ЭЗЭН—Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан нь Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлэгдэл болж,

4 үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.

5 Тэд өөрсдийнх нь найдвар болох Куш ба өөрсдийнх нь сайрхал болох Египетээс болж айж, ичих болно.

6 Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.