1 Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл,Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.
2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,ус буцалгадаг гал адилӨөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулдӨөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.
3 Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.
4 Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй,чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.
5 Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч,Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг.Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан.Бид аврагдах болов уу?
6 Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг.Бид бүгдээрээ навч мэт хатаж,бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.
7 Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга.Учир нь Та биднээс нүүрээ нууж,биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.
8 Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ.Бид шавар, Та бол бидний ваарчин.Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.
9 ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч.Нүглийг үүрд бүү дурсаач.Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.
10 Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо.Иерусалим эзгүйрлээ.
11 Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ.Бидний бүх үнэт юмс нуранги боллоо.
12 ЭЗЭН минь. Эдгээрийг Та тэвчсээр байх уу?Та дуугүй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?