1 Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.
2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.
3 Нэг нь нөгөөгөө дуудаж—Түмэн цэргийн ЭЗЭНариун, ариун, ариун.Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.
4 Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа.
5 Тэгээд би—Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаагэж хэлэв.
6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.
7 Тэгээд тэр миний аманд хүргэж—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.
8 Дараа нь—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,
9 Тэр—Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй!“Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла.Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.
10 Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж,чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго.Эс бөгөөс тэд нүдээрээ харан,чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,эргэж буцна, эдгэрнэ гэв.
11 Дараа нь би—Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан—Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж,орон байр эзгүйрч,газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
12 ЭЗЭН хүмүүсийг хол аваачин,нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
13 Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч,түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана.Түүнийг унахад хожуул нь үлдэнэ.Ариун үр нь түүний хожуул юм гэв.