1 Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ?Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ?“Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.
2 Таны дээл яагаад улаан,Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд,ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж,уурлан тэднийг дэвсэлсэн.Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч,Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.
4 Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөдМиний золилтын жил ирсэн бөлгөө.
5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан.Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран,Миний уур хилэн Намайг дэмжив.
6 Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн,уураараа тэднийг согтоон,тэдний шүүсийг газарт асгасан юм”.
7 Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан,ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээдИзраилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав.Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.
8 “Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөдхудал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав.Тэгээд Тэр тэдний Аврагч болов.
9 Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөдТүүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан.Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан.Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.
10 Харин тэд эсэргүүцэн,Түүний Ариун Сүнсийг гомдоов.Тийм учраас Тэр эргэн,тэдний дайсан болж,тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.
11 Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийнэртний өдрүүдийг дурсан санасан.Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?
12 Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ?Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,
13 тэднийг гүн усан дундуур хэн удирдав?Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.
14 Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.
15 Та тэнгэрээс доош харж,Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.
16 Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй,Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ.Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг.Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.
17 Өө, ЭЗЭН,Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн,бидний зүрхийг хатууруулан,Танаас эмээхгүй болгосон юм бэ?Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.
18 Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн.Бидний дайснууд нураан гишгэсэн.
19 Танд хэзээ ч захирагдаж байгаагүй,Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.