1 Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно.
2 Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ.Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.
3 Та үндэстнийг олшруулан,тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ.Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг,тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.
4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга,мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.
5 Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг,цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана.
6 Учир нь бидний төлөө хүүхэд төрж,бидэнд хүү өгөгдөнө.Засаглал Түүний мөрөн дээр байх болно.Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч,Хүчит Бурхан,Мөнхийн Эцэг,Энхийн Жонон гэж дуудна.
7 Давидын сэнтий,түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход,Түүний засаглал болон энх амгалан ньодоогоос үүрд мөнхөд байх болно.Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.
8 Эзэн Иаковын эсрэг үг илгээв.Энэ нь Израиль дээр буув.
9 Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал,их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг.
10 “Тоосгонууд эвдрэн нурсан ч,бид гөлгөр чулуугаар дахин барина.Тошлогийн мод огтлогдсон ч,бид хуш модоор орлуулна”.
11 Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.
12 Дорно зүгээс арамейчууд,баруун зүгээс филистчүүдийг явуулахадтэд амаа ангайлган Израилийг залгина.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй,түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.
14 Тиймээс ЭЗЭН Израилиас толгой,сүүлийг нь тастаж,ганцхан өдөрт далдуу модны иш,мөчрийг нь тас огтолно.
15 Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс,сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.
16 Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж,тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.
17 Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй.Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй.Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ.Ам болгон мунхаг зүйл ярьж байна.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
18 Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж,үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг.Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож,дээшээ утаан багана мэт хөөрнө.
19 Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм.Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.
20 Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч,өлссөн хэвээрээ.Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна.Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.
21 Манассе Ефраимыг,Ефраим Манассег залгина.Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.