Исаиа 1:2-8 АБ2004

2 Аяа, тэнгэр минь, сонсогтун.Газар минь, чих тавигтун.ЭЗЭН айлдаж байна.“Миний өсгөж,торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.

3 Шар өөрийн эзнээ таньдаг.Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.Харин Израиль мэддэггүй.Миний хүмүүс ойлгодоггүй”.

4 Ээ халаг,нүгэлт үндэстэн,гэмд дарагдсан ард түмэн,хорлогчдын үр удам,ялзарсан хөвгүүд.Тэд ЭЗЭНийг орхилоо.Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,Түүнээс гэдрэг эргэлээ.

5 Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?Толгой нь бүхэлдээ өвчтэй,зүрх нь бүхэлдээ ядруу байна.

6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.Шахаагүй, боогоогүй,тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.

7 Та нарын газар эзгүйрч,та нарын хотууд галд шатаж,тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна.Харийнхнаар устгагдсан хоосрол.

8 Усан үзмийн талбай дахь нуувч,өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болонбүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.