1 Шударга бус тогтоолыг тогтоож,зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!
2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж,Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг.Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон,өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ?Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ?Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
4 Олзлогсдын дунд бөхийн,алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
5 Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа!Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.