1 Иессийн хожуулаас нахиа гарч,үндэснээс нь мөчир ургаж,жимс гаргана.
2 ЭЗЭНий Сүнс,мэргэн ухаан болон ойлголтын сүнс,зөвлөх болон хүч чадлын сүнс,ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.
3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог.Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй,чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.
4 Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж,газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана.Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж,уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.
5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ,итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.
6 Чоно хургатай хамт амьдран,ирвэс ишигтэй хамт хэвтэж,тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж,бяцхан хүү тэднийг удирдана.
7 Үнээ болон баавгай бэлчиж,тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж,арслан нь үхэр шиг сүрэл иднэ.