Исаиа 13:8-14 АБ2004

8 Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина.Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна.Тэд балмагдан бие биеэ харж,царай нь дүрэлзэн шатна.

9 Үзэгтүн,Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгахаймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

10 Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж,сар гэрлээ тусгахгүй.

11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг,нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ.Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно.Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.

12 Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон,хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.

13 Би тэнгэрийг донсолгоно.Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөрТүүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.

14 Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс,эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж,төрөлх нутаг уруугаа зугтана.