Исаиа 14:21-27 АБ2004

21 Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.Тэд босож, газрыг эзэмшиж,ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй”.

22 “Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.

23 “Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

24 Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.

25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.

26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.

27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?” гэв.