Исаиа 14:25-31 АБ2004

25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.

26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.

27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?” гэв.

28 Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ.

29 “Бүх филистчүүд ээ.Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун.Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөдтүүний үр жимс нь нисэгч галт могой юм.

30 Үгээгүй гуйлгачин идэж,ядуус аюулгүй амгалан хэвтэнэ.Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ.Үлдэгсэд чинь ингэж алагдана.

31 Дааман хаалга минь, уйлагтун!Хотууд аа, цурхиран уйл!Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол!Юу гэвэл умардаас утаа ирж байна.Түүний эгнээнд бадарчин алга.