4 чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна.“Дарангуйлагчийн төгсгөл ирэв.Түүний уур хилэн эцэслэв.
5 ЭЗЭН хилэнцтэний таягийг,захирагчдын очирт таягийг хугалжээ.
6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.
7 Бүх газар амарч,анир чимээгүй болж,баяр баясгалангийн уухайг хадаана.
8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж«Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.
9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
10 Тэд бүгд чамд хариулан«Чи ч бидэн шиг сул дорой болсон.Чи бидэнтэй адил болсон.