6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.
7 Бүх газар амарч,анир чимээгүй болж,баяр баясгалангийн уухайг хадаана.
8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж«Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.
9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
10 Тэд бүгд чамд хариулан«Чи ч бидэн шиг сул дорой болсон.Чи бидэнтэй адил болсон.
11 Чиний бүх жавхлан,чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав.Чиний доор өт тархан,хорхойнууд чиний бүтээлэг болно».
12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.Чи яаж тэнгэрээс унав аа?Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!