Исаиа 16:2-8 АБ2004

2 Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно.

3 “Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач.Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч.Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч.

4 Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч.Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч”.Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож,түрэмгийлэгчид газраас алга болно.

5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож,Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна.Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.

6 Бид Моабын бардам, хэт бардам,ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.

7 Тийм учраас Моаб уйлна.Моабын хүн бүр уйлна.Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно.

8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.