Исаиа 16:6-12 АБ2004

6 Бид Моабын бардам, хэт бардам,ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.

7 Тийм учраас Моаб уйлна.Моабын хүн бүр уйлна.Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно.

8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.

9 Тийм учраас Би Иазерын төлөө,Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна.Өө, Хешбон, Өө Елеале!Чиний зуны үр жимсний дээр хадах уухай,хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.

10 Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр,наргиан нь алга болов.Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ,хашхирах шуугиангүй болж,үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.

11 Миний зүрх Моабын төлөө,миний дотор Кир-харесетын төлөө босоо ятга мэт дуу гаргаж байна.

12 Өөрийн сүмд залбирахын тулд Моаб өндөр газарт гарч ирэвч,тэр нь ямар ч тус болохгүй.