1 Дамаскийн тухай зөн.—Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж,эвдэрсэн нуранги болно.
2 Ароерын хотууд нь мартагдаж,мал сүргийн хэвтэр болно.Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.
3 Ефраимын бэхлэгдсэн хот,Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.—
4 Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,түүний тарган бие туранхай болно.