Исаиа 17:3-9 АБ2004

3 Ефраимын бэхлэгдсэн хот,Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.—

4 Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,түүний тарган бие туранхай болно.

5 Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.

6 Чидун жимсний модыг цохиход,хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун,дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэжИзраилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

7 Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан,нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна.

8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй,өөрийн хуруугаар үйлдсэн юмс,Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.

9 Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно.Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно.Тэнд их хоосрол болно.