Исаиа 17:9-14 АБ2004

9 Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно.Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно.Тэнд их хоосрол болно.

10 Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж,хоргодох газрынхаа хадыг санасангүй.Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж,харийн усан үзмийн нахиаг суулгалаа.

11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч,найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно.

12 Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж,үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.

13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна.Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж,салхинд хийссэн уулан дахь хивэг,шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.

14 Үдшийн цагт аллага хядлага болж,өглөө болохоос өмнө тэд алга болно.Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь,биднийг тоногчдын шавга байх болно.