Исаиа 19:15-21 АБ2004

15 Толгой болон сүүл,далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг,юуг ч Египет хийж чадахгүй болно.

16 Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.

17 Иудагийн газар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.

18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй.

19 Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.

20 Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.

21 Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ.