8 Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж,усанд тор тавигсад гутарна.
9 Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно.
10 Түүний багананууд бяцлагдан,хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана.
11 Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов.Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов.“Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэжчи Фараонд яаж хэлж чадах юм бэ?
12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна?Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.
13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа.Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.
14 ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа.Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.