5 Иаковын гэр ээ, ирцгээ.ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
6 Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа.Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч,филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж,харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.
7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга.Тэдний нутаг морьдоор дүүрч,тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.
8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.
9 Тиймээс хүн номхтгогдож,хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.
10 ЭЗЭНий аймшиг,Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж,хавцалд шургаж,шороонд нуугдагтун.
11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,хүний ихэмсэг зан номхтгогдож,ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.