Исаиа 21:2-8 АБ2004

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.Урвагч нь урвасаар,сүйтгэгч нь сүйтгэсээр байна.Елам аа, давш!Медиа аа, бүслэгтүн!Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

3 Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн,төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав.Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй,айснаасаа болж харж чадсангүй.

4 Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн,миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.

5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.“Ахмадууд аа, босогтун.Бамбайнуудаа тослогтун”.

6 Тиймээс Эзэн надад айлдан“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.

7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай,сонор сэрэмжтэй байгтун” гэв.

8 Тэгээд манаач ийн хашхирав.“Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.