6 Тиймээс Эзэн надад айлдан“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай,сонор сэрэмжтэй байгтун” гэв.
8 Тэгээд манаач ийн хашхирав.“Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.
9 Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”.Нэг нь “Вавилон унав, унав.Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.
10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн!Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.
11 Едомын тухай зөн.Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар“Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.
12 Манаач хариулж“Өглөө болж байна, гэвч шөнө болно.Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир” гэв.