Исаиа 25:4-10 АБ2004

4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,шаналсан ядууст өмөг түшиг болж,шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.

5 Гангийн халуун адил,үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгадаг мэтТа гадаадынхны үймээн шуугианыг дарав.Харгис догшины дуу номхтгогдоно.

6 Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүнд хуучин дарс,хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.

7 Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг,бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина.

8 Тэр үхлийг мөнхөд залгина.Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин,Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна.Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.

9 Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна.Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан.Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН.Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.

10 ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина.Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шигМоаб өөрийн газартаа гишгэгдэнэ.