12 ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно.
13 Аяа, бидний Бурхан ЭЗЭН,Танаас өөр эзэд биднийг захирсан боловчзөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.
14 Үхдэл нь амьдрахгүй,салан одсон сүнснүүд босохгүй.Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж,тэдний аливаа дурсамжийг арилгасан.
15 ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж,үндэстнийг өсгөж, Та алдаршлаа.Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
16 ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн.Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.
17 Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,өвдөх шаналлаасаа болж орилдог шигЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
18 Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна.Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.