16 ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн.Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.
17 Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,өвдөх шаналлаасаа болж орилдог шигЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
18 Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна.Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.
19 Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун.Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ.Газар нь сүнс сүгүүдийг гаргана.
20 Миний ард түмэн, ирцгээ.Өрөөндөө ороод хаалгаа хаагтун.Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.
21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээрӨөрийнхөө газраас ирэх гэж байна.Дэлхий асгарсан цусыг илчлэн,алагдагсдыг дахин далдлахгүй.