Исаиа 28:16-22 АБ2004

16 Тийм учраас Эзэн БУРХАН“Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина.Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм.Түүнд итгэгчийг яаруулахгүй.

17 Би шударга ёсыг хэмжих шугам болгон,үнэн зөвийг түвшин болгоно.Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин,нууц газрыг усаар нөмөргөнө.

18 Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ,Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно.Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно.

19 Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина.Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө.Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.

20 Сунаж хэвтэхэд ор нь хэт богино,биеэ хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.

21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн,Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.

22 Элэглэхээ одоо зогсогтун.Эс тэгвэл та нарын гинж чангарна.Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийгтүмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.