Исаиа 28:2-8 АБ2004

2 Үзэгтүн, шуурган мөндөр,сүйрлийн хар салхи мэт,үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий.Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.

3 Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.

4 Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн ньзуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно.Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.

5 Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,

6 шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж,дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно.

7 Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч,тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа.Тэд дарсанд самуурч, архинд алмайрч,үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.

8 Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч,цэвэр газаргүй болж байна.