Исаиа 28:21-27 АБ2004

21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн,Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.

22 Элэглэхээ одоо зогсогтун.Эс тэгвэл та нарын гинж чангарна.Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийгтүмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.

23 Чих тавин миний дууг чагнаач.Сонс, миний үгийг чагнаач.

24 Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу?Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү?

25 Тэр газрын гадаргыг тэгшлэн, ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү?Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь,хөх тариаг талбай дээр нь тарьдаг биш үү?

26 Учир нь түүнд Бурхан ёс журмаар нь заан, сургадаг юм.

27 Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй,тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй.Харин ногоон гоньдыг саваагаар,гоньдыг шийдмээр балбадаг.