Исаиа 28:22-28 АБ2004

22 Элэглэхээ одоо зогсогтун.Эс тэгвэл та нарын гинж чангарна.Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийгтүмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.

23 Чих тавин миний дууг чагнаач.Сонс, миний үгийг чагнаач.

24 Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу?Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү?

25 Тэр газрын гадаргыг тэгшлэн, ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү?Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь,хөх тариаг талбай дээр нь тарьдаг биш үү?

26 Учир нь түүнд Бурхан ёс журмаар нь заан, сургадаг юм.

27 Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй,тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй.Харин ногоон гоньдыг саваагаар,гоньдыг шийдмээр балбадаг.

28 Талх барихын тулд үр тариаг буталж үйрүүлэх хэрэгтэй,тиймээс тэр нь түүнийг үргэлжид үл цохих бөгөөдтэрэгний дугуй үл эвдрэн,өөрийн морьтой хүмүүсээр бутаргахгүй.