Исаиа 28:4-10 АБ2004

4 Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн ньзуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно.Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.

5 Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,

6 шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж,дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно.

7 Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч,тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа.Тэд дарсанд самуурч, архинд алмайрч,үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.

8 Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч,цэвэр газаргүй болж байна.

9 “Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ?Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ?Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү?

10 Учир нь Тэр«Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,журам дээр журам, журам дээр журам.Энд жаахан, тэнд жаахан» гэж байна”.