1 Ариел аа. Ариел аа.Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа.Жил дээр жилийг нэмэгтүн.Та нарын найрын дугараа тойрох болтугай.
2 Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно.Миний хувьд чи Ариел шиг байна.
3 Би чамайг хүрээлэх мэт байрлаж, чамайг бүслэн,чиний эсрэг бэхлэлт босгоно.Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.
4 Дараа нь чамайг доош буулгана.Чи газраас ярьж,чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон,дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж,яриа чинь шорооноос шивнэх мэт байна.
5 Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж,үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.