1 Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй,ЭЗЭНийг хайлгүй,харин Египет уруу тусламж гуйн одож,морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд,морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.
2 Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна.Тэр Өөрийн үгийг өөрчилдөггүй.Харин Тэр нүгэл үйлдэгчийн гэрийн эсрэг,нүгэлтнүүдэд тусалдаг хүмүүсийн эсрэг босох болно.
3 Египетчүүд бол Бурхан биш, хүмүүс билээ.Тэдний морьд нь сүнс биш, махан бие билээ.Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад туслагч нь бүдэрч,туслуулагчид нь унаж, тэд бүгдээрээ хамт үхнэ.
4 Учир нь ЭЗЭН надад“Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавчтэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээролзон дээрээ архирагч арслан,залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.