1 Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.Ард түмнүүд ээ, чагнагтун.Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,тэднийг бүрмөсөн устгалаа.Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,тэдний цус нь ууланд нэвчив.
4 Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.
5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод,Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.