Исаиа 34:11-17 АБ2004

11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.

14 Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.

15 Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна.Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.

16 ЭЗЭНий номноос олоод уншигтун.Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,нэг нь ч ижлээ алдахгүй.Учир нь Түүний ам айлдаж,Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.

17 Тэр тэдний төлөө шавга хаясан.Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн.Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,үеийн үед энд орших болно.