3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,тэдний цус нь ууланд нэвчив.
4 Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.
5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод,Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.
6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.Илд нь хурга ямааны цусаар дүүрч,хуцын бөөрний өөхөнд цадав.Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,Едомын газарт их аллагатай ажээ.
7 Бас зэрлэг шар тэдэнтэй,залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,тэдний газар нь цусаар нэвчиж,тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил,өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9 Едомын урсгалууд нь давирхай болж,хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөдгазар нь шатаж буй давирхай болно.