7 Бас зэрлэг шар тэдэнтэй,залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,тэдний газар нь цусаар нэвчиж,тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил,өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9 Едомын урсгалууд нь давирхай болж,хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөдгазар нь шатаж буй давирхай болно.
10 Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,утаа нь мөнхөд суунаглана.Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.
12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.