13 Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.
14 Хаан үүнийг хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй.
15 Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор”.
16 Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.
17 Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачна.
18 Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?
19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ?