19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ?
20 Эдгээр газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?” гэв.
21 Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.
22 Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.