17 ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.
18 Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,
19 тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
20 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.
21 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас
22 түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм.“Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв.Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
23 Чи хэнийг басамжлан доромжилсон бэ?Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв?Израилийн Ариун Нэгэний эсрэг!