3 Тэд Исаиад—Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.
4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ.
5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.
6 Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. “Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.
7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.
8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.
9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай “Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн” гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,—