1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.
2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.
3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа—Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.
4 Исаиа—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.