18 Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?
19 Шүтээний хувьд гэвэл,түүнийг дархан хүн цутгаж,алтны дархан алтаар бүрж,мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
20 Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог.Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.
21 Та нар мэдэхгүй гэж үү?Та нар сонсоогүй гэж үү?Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү?Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?
22 Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ.Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж,майхан мэт дэлгэн оршдог.
23 Тэр захирагчдыг юу ч биш болгон,газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.
24 Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд,үндэс нь газарт үндэслэмэгц,Тэр тэдэн уруу үлээдэг.Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.