2 Иерусалимын зүрхэнд эелдэг ярь.Түүний хүнд хүчир үүрэг дууссан,түүний хилэнц зайлуулагдсан.Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.
3 Хашхирагч нэгний дуу“Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун.Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун.
4 Хөндий бүр өргөгдөж,уул толгод бүр нам болж,барзгар газар нь тэгш,гүдгэр газар тэгш хөндий бологтун.
5 Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж,бүх махан бие хамтдаа үзнэ.Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
6 Нэгэн дуу “Дуудагтун” гэсэндби “Би юуг дуудах вэ?” гэж хариулав.Бүх махан бие нь өвс бөгөөдтүүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.
7 ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж,цэцэг гандана.Хүмүүс үнэхээр өвс юм.
8 Өвс хатаж, цэцэг гандана.Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.